Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх есдүгээр сарын 03-нд Дорноговь аймагт ажиллаж газрын тосны үйлдвэрийн зарим дэд бүтэцийн ажил, гадаад мэргэжилтнүүд болон үйлдвэрийн ажилчдад зориулсан орон сууцны бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Газрын тосны үйлдвэрийн дэд бүтэцийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эдүгээ үйлдвэр барих газрыг сонгож талбай тэгшлэх зэрэг шаардлагатай газар шорооны ажил үргэлжилж байна. Энэ ондоо багтааж үйлдвэрийн барилгын ажлыг эхлэхээр албаныхан төлөвлөжээ.
Газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууц ирэх жил ашиглалтад орно
Сайншанд хотоос баруун тийш буюу иргэдэд шинээр газар олгосон бүсэд өрнөж байгаа 549 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил хэвийн өрнөж байна гэж албаныхан танилцуулсан.
Орон сууцны хотхоны нэгдүгээр ээлжийн барилга угсралтын ажил 2021 оны зургадугаар сард бүрэн дуусах бол хоёрдугаар ээлжийн барилга мөн оны есдүгээр сард дуусах аж.
Тус хотхон нь 4500мкв талбайтай оффис болон үйлчилгээний барилга нийт 549 айлын орон сууц бүхий цогцолбор байгууламжаас бүрдэнэ. Мөн цаашдаа 400 хүүхдийн ахлах сургууль, 400 хүүхдийн бага сургууль, 270 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ажилчдын орон сууцны газрыг сонгохдоо дэд бүтэц, дулааны шугам сүлжээг харгалзсан байна. Учир нь энэ бүсэд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 2015 онд баригдсан 8,4 мВт-ын дулааны зуух буй бөгөөд урд хэсэгт Зүүн өмнөд говийн аймгийн төвүүд хийгээд хилийн ойролцоох суурин газруудын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн төслөөр цэвэрлэх байгууламж баригдаж байна. Сайншанд цаашдаа баруун тийшээ тэлж хөгжих бололцоотой аж.
Төмөр замын доод бүтэцийн ажил дуусчээ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын доод бүтэцийн ажил дуусч дээд бүтэц буюу 221 км замын угсралтын ажил өрнөж байгааг албаныхан мэдээлэв.
Тавантолгойгоос Зүүнбаян тосгон хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтыг өрнүүлснээр тус бүс дэх эргэн тойрны ашигт малтмалын 37 орд газар эргэлт орохоос гадна Зүүнбаянгийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэх аж.
Зүүнбаян өртөөнд төмөр замын 70 гаруй ажлын байр бий болж ачаа тээвэр шилжүүлэн ачих найман замтай, Үе угсрах баазтай болох юм. Мөн Зүүнбаянгийн хүн ам өсч 10 орчим мянга болох төдийгүй томоохон бүтээн байгуулалтыг дагаж шинэ ажлын байр олноор бий болох аж.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх газрын тосны үйлдвэр барихтай холбогдсон бүтээн байгуулалт болон шинэ төмөр замын ажлын явцтай танилцахдаа ажлаа хугацаанд нь түргэн шуурхай хийхийг сануулж бүтээн байгуулалтад оролцож буй хүмүүст амжилт хүссэн байна.

Ерөнхий сайдын албан томилолтын багт танхимын сайд нараас гадна Дорноговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын гишүүд ажиллав.