Онцлох мэдээ

Ногоон Дорноговийг хамтдаа бүтээнэ

Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын санаачилгаар “НОГООН ДОРНОГОВЬ” аяныг аймгийн хэмжээнд өрнүүлэхээр болжээ.

Аяны хүрээнд “МОД ТАРЬЖ НОГООН ДОРНОГОВИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” уралдааныг зарлаж хашаандаа, гудамж талбайдаа, байгууллагын орчиндоо мод тарьж, түүнийгээ сайн арчилж буй таван байгууллага, 50 эко өрхийг шалгаруулж урамшуулах бөгөөд тоос, шороогүй, цэвэр цэмцгэр орчинд амьдарч, үр хүүхдэдээ сайхан амьдрах орчныг өвлүүлэхэд тус аяны зорилго оршиж байгаа аж.

Дорноговь аймаг 20494 өрхтэй бөгөөд тэдний 70 хувь нь гэр хороололд амьдардаг. Өрх бүр хашаандаа таван мод тарихад л 100,000 модтой болох боломжтой. Үүнийг хавар намартаа тогтмол таван жил дараалан тарихад жилд 100,000 мод, таван жилийн хугацаанд Дорноговь аймаг нийт 500,000 модтой болох тооцоог албаныхан гаргасан байна.

Дорноговь аймгийн хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 73.4 га талбайд нийт 265 мянган мод тарьж ургуулснаар модны тоо 70 хувиар нэмэгдсэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button