Онцлох мэдээ
Хөдөөгийн сумдад ажиллажээ
Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Б.Дэлгэрсайхантай 04 дүгээр сарын 14-18-нд аймгийн төв болон зарим сумдад ажилласан байна.
Энэ оны 04 дүгээр сарын 14-нд Айраг, Даланжаргалан суманд ажиллахдаа байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн дээрх сумын 10 айл өрхөд гэр, эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн багц, 330 малчин өрхөд, өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлж, малчдын төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг сонссон аж.