Uncategorized

Аймгийн ГХУСАЗСЗ хуралдлаа

Аймгийн ГХУСАЗСЗ хуралдлаа

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гуравдугаар хуралдааныг халдвар хамгааллын дэглэмийг сахин зохион байгууллаа.
Хуралдаанаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл,“Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд Химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт ашиглалт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээлэлийг сонсож цаашид ажлаа сайжруулах үр дүнтэй ажиллах чиглэл өглөө.
Аймгийн хэмжээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.
Гэмт хэргийг бууруулах урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх, архидан согтууралтай тэмцэх, мөн гэмт явдлын шалтгаан нөхцөлийг судалж урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулдаг Криминологийн судалгааг хийх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button