Онцлох мэдээ
Химийн бодис ачсан тээврийн хэрэгслийн ачаа нуржээ
Энэ сарын 29-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт том оврын авто машины ачаа нурсан хэрэг гарчээ.
Үүнээс болж арьс ширний үйлдвэрт ашиглаж байсан химийн бодис асгарсан байна. Том оврын тээврийн хэрэгслийн ачаа нурсан дуудлагын дагуу сумын Онцгой байдлын хэлтэс, МХГ-ын алба хаагчид газар дээр нь ажиллаж байгаа аж.
Албаныхны мэдээлснээр химийн бодисыг усаар саармагжуулах ажил хийж байгаа бөгөөд тус химийн бодис нь байгаль орчин болон хүн амьтны эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй хэмээн албаныхан мэдээлжээ. Том оврын тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилийн боомтоос Монгол Улсын Замын-Үүдийн гаалийн хяналтын бүс рүү явж байжээ.