Агентлагийн дарга нартай цахим болон танхимаар уулзалт зохион байгууллаа
Аймгийн Засаг дарга О.Батжаргал Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын дарга нартай уулзаж тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн санал хүсэлтийг хүлээн авч тодорхой үүрэг чиглэл өглөө.
Уулзалт “Коронавируст (Ковид-19) цар тахлын эсрэг хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажил цаг үеийн мэдээллийг хүргэх” “Төрийн удирдлага болон цаг үеийн мэдээллийг танилцуулах” гэсэн хоёр хэсгээр явагдсан юм.
Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл байдлыг сайтар хангахыг чиглэл болгож өгсөн үүрэг даалгаврыг үр дүнтэй гүйцэтгэх, ард иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэхгүй байх, агентлагийн хэвлэл мэдээллийн ажилтнууд харилцан холбоотой ажиллах, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах, иргэн аж ахуй нэгж халдвар хамгааллын дэглэмийг баримтлан халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж төлөвлөгөөний дагуу ажлын явцыг нэмэгдүүлэх, өөр хоорондоо уялдаа холбоотой байж салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэн сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн байна.