Онцлох мэдээЭдийн засаг
Сайншандад цэвэрлэх байгууламж энэ онд ашиглалтад орно
Сайншанд суманд ашиглалтад орох Азийн хөгжлийн банкны 3.6 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн барилгын ажлыг “Комфорт импекс” ХХК гүйцэтгэж байна.
Тус суманд стандарт чанарын шаардлага хангасан цэвэрлэх байгууламжийг 2021 онд багтааж ашиглалтад оруулснаар хоногт 3000м3 саарал ус боловсруулж ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд ашиглах юм.
Аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр өнөөдөр аймгийн төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.