Онцлох мэдээҮйл явдал

640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажил эхэллээ

Сайншанд сумын зургадугаар баг буюу офицерийн 80 айлын орон сууцны баруун талд 640 хүүхдийн багтаамжтай  ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажил эхэллээ.

Барилгын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Болор-Аграмба” ХХК гүйцэтгэж  ирэх  намрын хичээлийн шинэ жилд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Шинэ сургууль ашиглалтад орсноор Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн ангий танхимын хүрэлцээ 100 хувьд хүрч сурагчдын сурах боломж нөхцөл нэмэгдэнэ гэж албаныхан онцлов.

Шинэ сургуулийн барилгын ажлын шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг,  Засаг дарга О.Батжаргал болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button