Онцлох мэдээ

Төрийн цахим үйлчилгээг иргэдэд сурталчлав

Дорноговь аймгийн Засаг даргын 2021 онд хэрэгжүүлэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд туссан “Төрийн цахим үйлчилгээг иргэдэд сурталчлах өдөрлөг”-ийг “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран зохион байгууллаа. Төрийн 87 төрлийн лавлагаа, мэдээлэл болон төлбөр, тооцоог цахимаар хэрхэн шийдвэрлэх боломжтой талаарх мэдээлэл, үйлчилгээг иргэдэд нээлттэй үзүүлж сурталчлах ажлыг Сайншанд сумын гэр бүлийн талбайд зохион байгуулсан байна.

Цаашдаа төрийн цахим үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж Сайншанд, Замын-Үүд сумдын нэг цонхны үйлчилгээнд байрлуулж ард иргэдэд тогтмол үйл ажиллагааг үзүүлэхээр болжээ.

Холбоотой нийтлэлүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button