Ковид-19Онцлох мэдээ

“Ковид-19″ын нөхцөл байдлын хүрээнд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана

Онцгой комиссын шийдвэрийн  дагуу коронавируст (Ковид-19) халдварын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан голомтод бүс нутгаас ирсэн иргэдэд хяналт тавих, цар тахлыг хумих, урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн  Сайншанд сумын Онцгой комисс Аймгийн Ахмадын хороо, Улаан загалмайн хороо, Залуучуудын хөгжлийн зөвлөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гэрийн эмчилгээнд 862, гэрийн ажиглалтад 1725 иргэн байна. Тус ажлын хүрээнд ТББ-ын 80 гаруй сайн дурын идэвхтэн ажиллахаар болжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button