Онцлох мэдээ

Цагдаагийн газрын даргаар хошууч Б.Даваахүүг томилжээ

Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хошууч Б.Даваахүүг томилжээ.

Өмнө нь тус аймгийн Цагдаагийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа У.Мөнхсансар өөр ажил, албан тушаалд шилжин томилогдсон байна.

Цагдаагийн дарга үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр Цагдаагийн Ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах албаны дарга цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч Б.Даваахүү нарыг хүлээн авч уулзжээ.

Шинээр томилогдсон Цагдаагийн газрын дарга хошууч Б.Даваахүү тус аймаг  дахь Цагдаагийн газрын дэд бөгөөд ЭЦТ-ийн даргаар ажиллаж байсан юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button