Онцлох мэдээ
Хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох бэлтгэл ажлыг хангах сургалт боллоо
Хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох бэлтгэл ажлыг хангах сургалт 2022 оны 08 сарын 17-ний өдөр Сайншанд суманд боллоо.
Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах, Өргөн, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ зэрэг 13 сумдын Газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон хүнсний ногооны тариалан эрхлэгч нийт 62 иргэн, аж ахуйн нэгж оролцов.
Тус сургалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүнс, ургамал, үр сортын хэлтсийн мэргэжилтэн Ц.Даариймаа болон аймгийн Татварын хэлтсээс мэдээлэл танилцуулж цахим системийн дадлага ажлыг зохион байгуулжээ.
Цахим системд бүртгэлээ үүсгээгүй тариаланч та сумын Хөдөө аж ахуйн тасгийн Газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан 2022 оны 09 дүгээр сарын 01- ний дотор бүртгэлээ үүсгэн баталгаажуулах ёстой юм.