Uncategorized

Аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ

🖋️Монгол Цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Дорноговь аймгийн бөхийн нэгдсэн холбоо хамтран Дорноговь аймагт “АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ 128” бөхийн барилдааныг зохион байгууллаа.
🖋️Хүчит бөхийн барилдаанд Аймаг, Цэргийн Арслан цолтой бөх 70, Аймаг, Цэргийн Заан цолтой бөх 14, Аймаг, Цэргийн Харцага цолтой бөх 6, Аймаг, Цэргийн Начин цолтой бөх 17, Сумын Заан цолтой залуу бөх 20 нийтдээ 128 бөх уран мэхээ уралдуулан, хурсан олноо баясган барилдаж
Түрүү бөхөөр Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц Арслан Н.Өсөхбаяр
Үзүүр бөхөөр Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц Арслан Б.Номиндалай нар тодорч Баян-Өлгий аймгийн харьяат аймгийн хурц Арслан М.Еркебулан, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн Арслан Н.Намнансүрэн нар
шөвгөрлөө.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button