Үйл явдал

Мэргэжлийн хуульчидтай хамтарч ажиллана

Монголын Өмгөөлөгчдийн холбоо, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар 2023 онд хүний эрхийг хамгаалахад хамтран ажиллах чиглэлээр санамж бичиг байгуулж иргэдэд эрх зүйн боловсрол олгох зорилгоор “Сонсдог хууль” 5 цуврал дугаар бэлтгэн иргэдэд хүргэснээс гадна Өмгөөлөгчдийн танилцуулга, мэдээллийг алслагдсан сумын айл, өрхөд хүргэж иргэд мэргэжлийн хуульчдаас эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэн ажилласан.
Хүний Эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын агуулгыг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах уриалга гаргасантай холбоотой мөн 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлах ажлыг хамтран зохион байгуулахаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button