Онцлох мэдээ

Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулиар дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийг танилцуулж байна. Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 22 тойрогт 84 нэр дэвшигч өрсөлдөж, 35 нэр дэвшигч төлөөлөгчөөр сонгогдлоо.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу аймгийн сонгуулийн хорооноос “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолыг баталжээ. Мөн аймгийн Сонгуулийн хороо хуралдан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүн мэдээг батлан холбогдох мэдээ, тайланг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн 73 дугаар зүйлийн 73.4-т “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор аймаг, сумын сонгуулийн хороод тогтоол гаргаж аймаг, сумын ИТХ-д өргөн мэдүүлэх юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button