Үйл явдал
Олон улсын үйлчилгээний цогц системийг хөгжүүлэн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгоно
Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хяналт-шинжилгээний тогтолцоог сайжруулж олон улсын үйлчилгээний цогц системийг хөгжүүлэн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Хяналт Хэрэгжүүлэх газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, мониторинг үнэлгээний шинэчилсэн журмын төсөл танилцуулж санал авах сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэхүү сургалт, хэлэлцүүлгээр “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, цаашид анхаарах асуудал”, “Үнэлгээ, мониторингийн талаарх олон улсын туршлага”, “Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл” зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл хүргэж , шинээр боловсруулагдсан 3 журмын төсөлд санал авсан юм.
Сургалт хэлэлцүүлэгт аймаг сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн удирдлага нийт 153 албан хаагч танхимаар болон цахимаар хамрагджээ.