Сайншанд сум

Аадар борооны улмаас үүссэн үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна

Дорноговь аймгийн Сайншанд суманд хүчтэй аадар борооны улмаас үүссэн үерийн дараах хор уршгийг арилгах үйл ажиллагаанд аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах алба, холбогдох мэргэжлийн ангийн 40 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Алба хаагчид нийт 4312,1 тн ус, 153,3 тн лаг шавар цэвэрлэж, шуудуу, даланг шинээр гаргаж үерийн усанд автсан газарт шороо асгаж, түрж тэгшлэх ажлыг хийж байна.
Дээрх ажлыг хийж гүйцэтгэсний дараа нийтийн эзэмшлийн талбайд халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button