Онцлох мэдээ
Сэргээгдэх эрчим хүч болон чөлөөт бүс, боомтын тээвэр логистик төслийн санал хүлээн авч байна
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим нь бизнес нь эрхлэгчдийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, эдийн засгийн гадаад хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны газартай хамтран ирэх 5 дугаар сард “Сэргээгдэх эрчим хүч” сэдэвт форум, уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Тус форум уулзалтын хүрээнд орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийн дунд “Сэргээгдэх эрчим хүч болон чөлөөт бүс, боомтын тээвэр логистик”-ийн чиглэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг хүлээн авч байна.
Төслийн саналыг 2024 оны 03 сарын 05-ны өдөр хүртэл Сайншанд сумын ЗДТГ-ын 207 тоот өрөөнд болон sszdtg@gmail.com и-мэйл хаягаар хүлээн авч байна.
Жич: Төсөл нь Монгол болон Хятад хэл дээр боловсруулагдсан байх шаардлагатайг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 8603-8393 дугаараас лавлана уу.