Онцлох мэдээ
ИТХ-ын тэргүүлэгчдийн IV хуралдаан болов
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн IV хуралдаан дөрөвдүгээр сарын 19-нд цахимаар болж дараах асуудлыг шийдвэрлэжээ.
Үүнд, Дорноговь аймгийн харьяат эхчүүдийг “Алдарт эх” одонгоор шагнуулах тухай, тойрогтоо хийх ажлын жагсаалт, төсөв батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Энэ удаа нийт 248 эхийг алдарт эхийн одон медальд шагнуулахаар уламжилснаас хамгийн залуу ээж 27 настай, хамгийн өндөр настай ээж 66 настай байна.